colour of life

2010-10-24

medkuuum :P

За нас ахих тусам л хүн эрч хүч хүсэл мөрөөдөл бодол санаа эрч хүч өөдрөг сэтгэл зэргээ өөрийн мэдэлгүй л гээдэг бололтой.

Иймэрхүү зүйлсийн талаар өөрөөс насаар ахимаг хүмүүсийн  яриаг сүүлийн үед зурагт fm гээд олон зүйлээс сонслоо. Хэсэг  хүмүүс

нь үнэхээр цоглог хийж байгаа ажил нь ч бүтэмжтэй эрч хүчтэй ярих юм. Амьдрал хүнийг үнэхээр л тэгж зовоож нухалдаг юм байхдаа.

Зарим нь ч бүр амьдрах утга учраа мартцан нар сар ээлжилж байгааг ч ойлгохоо болицон  архи уугаал хорвоогийн .................... болоод

л. Өөр нэг хэсэг нь бүтэлгүй дурлалаасаа болоод амиа хорлоно. Гэтэл зарим нь ганц хоног ч болтугай амьд явж хорвоогийн тоосын

хөдөлгөхийн тулд хэрэглэж болох бүхий л эм тариа арга бүхнийг хайна. Зарим нь үр хүүхдээ сайн хүн болгож олигтойхон боловсрол

эзэмшүүлэхийн тулд өдөр шөнөгүй ажиллсаар л байдаг. Гэтэл зарим нь үр хүүхдээ мөнгө олох хэрэгсэл болгоод өвлийн тэсгим х

хүйтэнд ганц давхар шахуу хөнжилд ороочоод гудамжинд гуйлга гуйгаад зогсдог. Зарим нэг хэсэг нь толгойгоо ажиллуулаад

хөдөлмөрлөөд амьдралыг зөвхөн бараан биш гэрэлтэй талаас нь хараад сайхан амьдарч байхад зарим нь өөрсдийн сонгосон

төрийн түшмэдээддээ хамаг буруугаа өгөөд л 20 гаруй жил өөрсдийн хэцүү амьдралаа хүнээс шалтгаалсан мэт дээшээ хараад амаа

ангайгаад халамжаа тосоод хүлээгээд л хэвтэнэ "Монгол=халамж " болж байна доо. Ингээд л яриад байвал дуускуу бололтой.

Хорвоогийн бараан сүүдэртэй тал нь болж амьдрахгүйн тулд нэг нэгэндээ шүүмжлэлийн хажуугаар сэтгэл сэргээж урам өгөх хэдэн

сайхан үгсийг хэлж амьдралд нь итгэл хайрлаж байя залуусаа. гудамжаар хөмсөг зангидаж ярвайж явах биш ядаж тэнэгэр явы. 

Амьддаа бие биенээ хайрла хүмүүс ээ


Алив сайхнаа бусдаас битгий харамла

Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг нь бүү шархлуул

Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий  түлх

Архинд орсон нэгнээ шоолж бүү инээ

Аяа чиний аав чинь ч байж мэднэ шүү дээ

Амжиж чи  өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол

Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг

 Ачийг чинь тэд бас бүү мартаг аа

Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд

Гарцаагүй тэрнийг нь олж хэл

Гадаа нартай ч гэрт хүйтэн өдөр

Газар дээр нэг биш удаа тохиолдоно.

Чамд дурласан сайхан хөвгүүнийг

 Чанга хатуу үгээр битгий гомдоо бүсгүй минь

Чамайг хайрласных нь хариуд хайрла

Чамаас ч сайхан хүүхэнд дурлаж болох шүү дээ

Бидний амьдрал ав адилхан

Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч

Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч

Бидний замд ав адилхан учрал тохиолдоно

Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж өг

Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөж аргад

Өнөөдөр чи инээж   нөгөөдөх нь уйлдаг ч

Өөр нэг өдөр чи гуньж цаадах чинь дуулах болно

Өлгий авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор

Өөр юу ч хэрэггүй бие биенээ л хайрла

Өргөн хорвоод хүн гэж хайраар дутах ёсгүй

Аз жаргалыг би хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор

Алтан нар бидэнд гэрлээ ав адилхан хайрладаг болохоор

Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном

Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном.

 Амьддаа бие биенээ хайрла хүмүүс ээ

Алив сайхнаа бусдаас битгий харамла

 

 

 


. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 289 удаа

Сэтгэгдлүүд

2010-11-12 -

Бичсэн: Зочин
za tgd yanz yanz l bnshdeee.
. Шууд холбоос

2010-11-02 -

Бичсэн: Зочин
zuv zuv negende setgliin dem haramgui taraartsgaay......... алга ташилт
. Шууд холбоос

2010-10-25 -

Бичсэн: upshot_gp
тэр талыг нь харах хэрэггүй, ээж аав нт мөнгө олох хэрэгсэл болгосон ч хүүхдүүд нь наймааны арга ухааню суралцаж байгаа биздээ, тэгэхээр тэнцвэртэй raised eyebrow
. Шууд холбоос

2010-10-24 -

Бичсэн: нооноо
gunij gutarj guniharsn ch yum alga ldaa.hehe amidral tentsel deer togtdg gdgiin huvid bi ch gsn tegj boddog. ghdee zarim zuiliin huvid bol tr hunii amidrh suuriig n tavij ugdg uchraas etseg eh n huuhde tegjj mungu boloh heregsl bolgsnoroo tr hunii humuujliig shuud ustgj bgshd..

uu bi uuruu shuleg zohioj chaddgg yumoo..

. Шууд холбоос

2010-10-24 -

Бичсэн: upshot_gp
энэ дээрхи шүлгийг өөрөө зохиочооч хэхэ
. Шууд холбоос

2010-10-24 -

Бичсэн: upshot_gp
угаасаа амьдрал тиймшүү дээ, гэхдээ чи сайн бодоод үзээрэй амьдрал их тэнцвэртэй шөө. Аав ээж нь хүүхдүүддээ санаа тавьдаг хуруу хумсаа хуглахаа шахан гүйж байгаа бол хүүхдүүд нь ухаан муутай, харин эсрэгээрээ аав ээжийнхээ дэмжлэггүй чигээрээ хараад л явжаагаа хүүхдүүд айхтар байх жишээтэй, тэгээхээр тэнцвэртэй гуньхирах хэрэггүй. би эмэгтэйчүүдийг ийм юм бичихээр со санагдаад байдийн гэхдээ таалагдлаа.
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Хүмүүс бид аливаа зүйлсийн хөгжил дэвшлийн талаар өөр өөр өнцгөөр ялгаатай ертөнцөөс харж дүгнэж боддог.Харин та миний бичлэгүүдийг уншаад өөрийн сэтгэгдлээ бичээд бодлоо хуваалцаарай.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Зоригт ван
. Зүрхний гэрээслэл
. tamerlan13
. Zurai
. Gangsta
. intlaw
. arch_tseegii
. My All
. luna
. Жамбын Дашдондог
. ~Маргад Эрдэнэ~
. Бахархал
. Iriinaa
. huslen
. You will never walk alone
. Telnet
. Тархи өрөмдөгч
. dream
. gvn
. zuzu
. Dashka_Linux
. american boy
. deizy
. Turbold
. Хүслийнжигүүр

Тоолуур

Миний блогийн 17214 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 2 » Нийт: 6
Өмнөх | Дараагийн